Skip to main content

HBV, HCV-ийн талаар ойлголттой болох нь

ТАНИЛЦУУЛГА

В вирүст хепатитын вакцин болон В ба С вирүст архаг хепатитын скрининг ба хяналтаар урьдчилан сэргийлэх боломжтой В ба С вируст архаг гепатит нь дэлхий даяар элэгний хавдрын гол шалтгаан болж байна.

KNOW HBV/HCV бол анхан шатны эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан нээлттэй цахим сургалт юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн ажилтнуудад вируст гепатитын төрөл, халдварлах зам, урьдчилан сэргийлэлт болон В вирүст хепатитын дархлаажуулалтын талаар мэдлэг олгож, тэдэнд урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй явуулах, В ба С вирүст архаг хепатиттэй өвчтөнүүдийг оношлох, хянах ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах зорилготой юм. Бид эрүүл мэндийн ажилтнуудад В ба С вирүст хепатитын урьдчилан сэргийлэлт ба хяналттай холбоотой боловсрол ба ур чадвар олгосноор В вирүст хепатитын дархлаажуулалтыг өргөнөөр явуулах болон В ба С вирүст хепатитын халдвар болоод элэгний хавдрыг бууруулахад тусална гэж итгэж байна.

KNOW HBV/HCV сургалтанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан хамгийн сүүлийн үеийн тоо баримт болон удирдамжуудыг багтаасан.

СУРГАЛТЫН БҮТЭЦ

Тус сургалт нь дараалсан 3 хичээл болон сургалтын өмнөх ба дараах сорилуудаас бүрдэнэ:

Модуль 1: Элэгний хорт хавдар, архаг вирүст хепатитийн архаг халдварын дэлхий нийтэд болон Монгол улсад учруулж буй дарамт

Модуль 2: Вирүст хепатитийн төрлүүд, халдвар дамжих зам, В вирүст хепатитийн тухай баримтууд, оношилгоо, урьдчилан сэргийлэлт

Модуль 3: Тарилгын аюулгүй байдал ба цусаар дамжих халдвараас сэргийлэх

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Эрүүл мэндийн бүх ажилтнууд оролцож болно. Өмнөх сургалт ба туршлага шаардагдахгүй.

СУРГАЛТЫГ БОЛОВСРУУЛСАН

Course Staff Image #1

Самуэл Со, хүний их эмч, мэс засалч

Луй Хак Мин, профессор

Стэнфордын анагаахын сургуулийн Азийн элэгний төвийн дэд захирал

Course Staff Image #2

Hang Pham, хүний их эмч

Стэнфордын анагаахын сургуулийн Азийн элэгний

ОЛОНТАА АСУУГДДАГ АСУУЛТУУД

Хичээл тус бүрийг дуусгахад хэр зэрэг хугацаа зарцуулах вэ?

Тус сургалтыг хийж дуусгах тулсан хугацаа гэж үгүй тул та өөртөө тааруулан хичээлээ үзэж болно. Та хичээл тус бүрт ойролцоогоор 20-30 минут зарцуулна гэж тооцох хэрэгтэй ба үүнд видео бичлэг үзэх ба сорил бөглөх багтсан. Мөн та сургалтын өмнөх ба дараах мэдлэгээ үнэлэхийн тулд нэмээд сургалтын өмнөх ба сургалтын дараах сорилыг бөглөх шаардлагатай. Сорил тус бүрийг бөглөхөд 15-20 минут зарцуулагдана.

Би энэхүү сургалтаа дуусаад гэрчилгээ авах уу?

Тийм. Сургалтын дараах сүүлийн сорилдоо 100% авсан тохиолдолд танд гэрчилгээ олгоно. Сурагчид асууүлт бүрт зөв хариулах хүртлээ хэдэн ч удаа оролдож болно.

Энэхүү сургалтаар эрүүл мэндийн зөвлөгөө олгох уу?

Үгүй. Энэхүү сургалт нь эмчилгээг орлох бус харин боловсролын зорилготой. Танд эмчилгээний талаар асуулт болон хүсэлт байвал нэмэлт мэдээллийг биднйи эх сурвалжийн хуудаснаас авч болно. Танд эрүүл мэндийн ямарваа нэгэн асуудалтай холбоотой асуулт гарах л юм бол цаг ямагт өөрийн эмч болон бусад мэргэшсэн эрүүл мэндийн ажилтнуудаас зөвлөгөө авч байгаарай. Энэхүү сургалтаар олж мэдсэн зүйлээсээ болж эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөгөөг тоохгүй байх эсвэл тусламж хүсэхдээ оройтож болохгүй.

  1. Course Number

    Гепатит_б_ба_в
  2. Classes Start

  3. Estimated Effort

    3 цаг
  4. Price

    Free
Enroll